Эхийн алтан хэвлийд ураг тогтсоноор
Энхрий үр минь гэж уярдаг билээ
Эхийн алтан хэвлийгээс төрмөгц
Энхрий хүүхэд минь гэж энэрдэг билээ
Халуун өлгийд манцуйлаад
Хамар, ам, нүдийг нь харж
Хэнтэй адил, хэнийг дуурайсан хэмээн
Хэлэлцэн шинжиж, баясдаг билээ
Мөөмөө хөхүүлж, бүүвэйн дуу аялан
Миний үр хэмээн эвийлдэг билээ
Мөлхөн наадаж, хөлд ороход
өнгөн хонх зүүж, жингэнүүлдэг билээ
Эрдмийн алтан босгыг алхахад
Эрдэмт багш номын үсэг заадаг билээ
Ээж, аавын шамдал хичээлээр
Эрдэм авъяасыг нь хөгжүүлдэг билээ
Арван хэдэн насыг хүрэхэд
Амьдралын утга учрыг ухаарч эхэлнэ
Агшин энэ мө...